
2025.06.27
"Хунт нуур" Буриадын театрын тавилтаар тоглогдож эхэллээ
Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа 1975 оноос хойш П.И.Чайковский "Хунт нуур" балет тоглогдож байгаа билээ.
“Хунт нуур” балетын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын театрын тавилтаар 60 балетын жүжигчид, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын симфони оркестртой хамтран эхний өдрөө тоглолоо.
Тоглолтод Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам хүрэлцэн ирж, үг хэлэв.