2019.04.25

Б.Баттөмөр: Маш өргөн ач холбогдолтой хуулийн төсөл юм

Улсын их хурлын өнөөдрийн /2019.04.25/ нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

"ШУ, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь зүйтэй. Олон зорилтот хөтөлбөр, зорилтын төлөө нэмэлт өөрчлөлт орж байгаа. Цаашлаад ШУ, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүрэг, эрдэм шинжилгээний байгууллагуудын нэмэлт орлогыг бий болгох, хувийн хэвшлийг дэмжих, гадаадад үр бүтээлтэй ажиллаж байгаа Монгол эрдэмтдийг эх оронд нь татах гэх мэт зохицуулалтын нарийн ач холбогдолтой хууль болох юм.

Энэ хуулийн төслийг боловсруулах байнгын хорооны ажлын хэсэг гарсан. Өнөөдөр Засгийн газраас өргөн барьсан. Байнгын хорооны ажлын хэсгийнхэн их сайн судалгаа хийж, олон бичиг цаасны ажил болж байсан. Салбарын сайд өөрөө энд байсан учраас тодорхой мэдэж байгаа. Харни сайд болоод Засгийн газрын зүгээс хуулийн төслийг өргөн барьсан. 

Тэгэхээр бидний хийсэн энэ их судалгаа мэдээллийг хэрхэх вэ?"