Д.Оюунхорол: Шинжлэх ухаан, технологийг дээд боловсролын салбараас тусгайлан авч үзэж болохгүй
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооний өнөөдрийн /2019.04.24/ хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол :
Өнөөдөр Монгол улсын шинжлэх ухааны салбар царцанг байдалтай байна. Төрийн дэмжлэг болон уялдаа холбоо маш муу байна энийгээ яаж зохицуулах юм гэдгээ хуульчлах ийм хуулийн төслийг нэмэлт өөрчлөлт оруулахаар оруулж иржээ.
Хуучин хууль сайн хууль боловч хэрэгжүүлэх арга механизм нь тодорхой биш байгаа учраас ШУ-ны салбарын нэр хүндийг унагаж байна. Энэнд нэг мөр хариулт өгөх боломжтой болно гэж ойлгож байна. Гэхдээ хэд хэдэн зүйлийг орхигдуулсан байна гэж харж байна. Эрдэм шинжилгээний ажиллагааг хүрээлэнгийн эрдэм шинжилдгээний ажилтан хийхгүй ээ. Хүрээ нь өргөн байх ёстой. ШУ технологийг дээд боловсролын салбараас тусгайлан авч үзэж болохгүй. Энийг засах хэрэгтэй. Эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх ажил орж ирж байна. Бусад хууль тогтоомжтойгоо уяж өгөх асуудал дээр илүү анхаарлаа хандуулаарай.
Холбоотой мэдээ
2020.06.03
2020.05.15
2020.05.14
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан