2019.04.25

Д.Оюунхорол: Соёл, урлаг, спортын дэд хороо байгуулах саналтай байна

Улсын их хурлын өнөөдрийн /2019.04.25/ нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

"Монгол Улсын шинжлэх ухаан технологийн салбарыг олон улсын түвшинд ойртуулах, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна. Нийгэмд энэ салбар царцанга байгаа тул сайн бодлогоор урагшлуулах шаардлагатай гэж үздэг.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа ШУ-ны салбарын зардлыг 5 дахин нэмэгдүүлнэ гэсэн заалт бий. Хэрвээ энэ хэмжээнд хүргэлээ гэхэд ямар өөрчлөлт энэ салбарт гарах тухай тодорхой асуудлаар хуулийн өөрчлөлт орж ирсэн.

УИХ-ын гишүүд хуульд шинэчилсэн найруулга хийхээр ажиллаж байгаа гэж байна. Тиймээс энэ төслийг өргөн бариад хамтатган хэлэлцээд явах боломжтой. Гэхдээ 4-5 зүйлийг энэ хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгаа учраас төслийг хэлэлцээд батлаад өгөх нь зүйтэй байхаа.

Мөн НББСШУ-ны байнгын хорооны дэргэд Соёл урлаг спортын дэд хороо байгуулъя гэсэн саналтай байна. УИХ-ын тогтоолын төслийг санаачлан оруулж ирнэ."