2024.04.18

Н.Учрал: Үндэсний баялгийн сан бол тэтгэврийн сантай заавал уялдах ёстой тэгснээр ард түмний амжиргаанд шууд нөлөөлнө.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн ЭЗБХ-ны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Н.Учрал

Уул уурхайн салбарын ил тод байдлыг хангуулж засгийн газрын авлигатай тэмцэж байгаа бодлого бол далд эдийн засгийг бий болгосны үр дүн амьдрал ахуйд мэдрэгдэж цалин хөлс нэмэгдлээ.Уул уурхайн салбарын ил тод байдлыг хангуулахад өнгөрсөн жил авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, уул уурхайн салбарын биржийг цахимжуулсан гээд ажлууд бол үр дүнгээ өгсөн. 5Ш ажиллагааны хүрээнд shilen.gov.mn-дээр орохоор хиймэл оюун ухаан дээр чат ажиллаж байгаа. Энэ аймагт аль компани хэдэн лиценз эзэмшиж байгаа вэ гэдгийг шууд хариулж байгаа. Салбарын ил тод байдалд хяналт тавих бололцоог иргэдэд олгосон. 2020 онд тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг Баттөмөр гишүүн бид хамтарч ажилласан үүний үр дүнд хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг өргөн барьсан одоо хав дарчихлаа хэн нэгэн хүн энэ хуулийг оруулмаар байх юм. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл хийгдсэн энэ хуулиар хуваарилалтын тогтолцооноос хуримтлал суурьтай болох  алхам хийгдсэн нэг ёсондоо нийгмийн даатгалд төлж байгаа 17 хувийн 2 хувийг нь хуримтлал суурьтай болгосон. Энэ 2 хувийн хуримтлал гэдэг бол хөндлөнгийн менежментийн компани удирдаад тэр 2 хувийг мөнгөжүүлж чадах юм бол түүнийг санхүүгийн хэрэгсэлд зарцуулах боломж нээсэн шиг энэ үндэсний баялгийн сангийн хуульд төрөлжсөн сан дотор байгаа хуримтлалын санг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах бололцоог эрх зүйн боломжоор нь нээчихсэн. Тэгтэл яагаад 2 хувийн хуримтлал дээр хуримтлалын санг нийгмийн даатгалын санг энэ хуулиар холбож өгөхгүй байгаа юм бэ? Хуримтлалын сан чинь орон сууцанд үнэхээр зарцуулах гээд байгаа бол иргэд өөрсдөө  нэрийн данстай болох гээд байгаа бол яагаад өнөөдөр үүн дээр хуримтлал суурьтай 2 хувийг холбож болохгүй байгаа юм бэ? Үндэсний баялгийн сан бол тэтгэврийн сантай заавал уялдах ёстой тэгснээр ард түмний амьжиргаанд шууд нөлөөлнө тэгж байж орон сууцтай болно. Тийм учраас энэ асуудлыг яагаад шийдвэрлэхгүй байна вэ? Үндэсний баялгийн сангийнхаа хуульд үндэсний баялгийн сангийн нэгээс доошгүй хувийг инновоци технологийн салбарт зарцуулна буюу ирээдүйд зарцуулна гэдэг үгийг хийж өгөхгүй бол дахиад л иргэдийн зүгээс энэ чинь хулгай дээрэмд баригдах вий гэж санааж зовж байна тэгэхээр ийм заалт оруулаад өгөөч ээ гэж хүсье.               

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирад С.Наранцогт нар хариуллаа.