2024.04.04

Ц.Мөнхцэцэг: Баялгийн сангийн хуримтлалын санхүүжилт, хяналтыг хэрхэн хийхээр хуульд тусгасан бэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг

МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ард түмэндээ амласны гол амлалт бол Баялгийн сангийн хууль гаргаж байгалийн баялгийг ард түмэнд өгөөжтэй, өрх бүрд өгөөжтэй хуваарилна аа гэсэн ийм том амлалт байсан. Энэ амлалтаа хэрэгжүүлэх хуулийн төсөл орж ирж байгаад дэмжиж байна аа.  Монгол улсын хувьд бол уг нь  байгалийн баялаг ихтэй нэг хүнд ноогдох баялаг мөн малын тоо гэдэг юм уу мөн одоо газар нутгийн хэмжээ том боловч яг одоо тэгш бус байдал газар авсан. 3 хүн тутмын нэг нь ядуу байна аа. Үүнд хүрсэн гол асуудал өнгөрсөн 30 жилийн нөгөө баялгийн тэгш бус хуваарилалт өмч хувьчлал, байгалийн баялгийг  цөөхөн хэдэн бүлэглэлүүд эзэмшсэн энэ том алдаа бол өнөөдрийн дунд хүргэсэн. Тийм учраас бид нар одоо улс төрийн эдийн засгийн том реформыг хийх ёстой тэр реформын чинээ нь хамгийн гол нь энэ баялгийн сангийн асуудал учраас дэмжиж байна аа. Ер нь тэгээд эдийн засгийн онолын хувьд ч гэсэн энэ зах зээлийн эдийн засгийн нөхцөлд бол хүмүүс одоо тодорхой хугацаанд түр хугацааны орлогуудыг хуримтлал болгон хэрэглэж дараа үедээ гэдэг юм уу эсвэл одоо нас ахисан хойноо ашиглах макро эдийн засгийн онолын ёсоор бол ер нь баялгийн сан байх ёстой. Ялангуяа Монгол Улс шиг одоо уул уурхайн баялаг өндөртэй улс орнууд бол Баялгийн сангийн хуулиа батлуулж ирээдүйд хэрэглэх өв санг тэгш хүртээмжтэй хуваарилж ирсэн байдаг тийм учраас энэ хууль бол үнэхээр одоо Монгол Улсын хувьд дахь өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу баялгийг тэгш хүртээмжтэй хуваарилах гол бодлого гэдгийг эхэлмээр байна. Энэ ажлын хэсгийн гишүүдээс нэг хэд хэдэн асуулт байгаа ер нь энэ баялгийн сангийн одоо хуваарилалт түүнд тавих хяналт дээр нь одоо төсвийн маш зөв бодлого байхгүй бол зарим улс орон баялгийн сан үр дүнгээ өгч чадаагүй байдаг юм. Жишээлбэл Орос бол нефтийн гол экспортлогч орон гэдгээрээ нефтийн сантай байсан. Тэр нь 2016 онд. Жишээлбэл дотоодын бүтээгдэхүүнийхээ 7 хувьд хүрэх орлоготой байсан ч гэсэн яг төсвийн бодлого нь яваагүй улмаас энэ санд хуримтлах орлого бол дөнгөж 2%-д хүрсэн одоо бараг зогсчихсон байгаа жишээтэй. Тэгтэл Норвеги улсад баялгийн сангийнхаа үр өгөөжийг маш үр дүнтэй ашиглаж эдийн засгийн хөгжилдөө оруулж ирсэн байгаа. Тийм учраас одоо хуулийн төсөл дээр ер нь энэ баялгийн сангийн хуримтлал санхүүжилт хяналт тавих тогтолцоо нь одоо ямар орж ирсэн бэ? Бид нар тодорхой улс орнуудын алдааг давтахгүй үр өгөөжтэй сан байгуулах ёстой. 2 дахь асуулт нь одоо Ирээдүйн өв сан гэж Монгол Улсад байгаа.Тэгтэл Ирээдүйн өв санд энэ хуримтлал үүсэх гээд тэр сангийнхаа хуримтлалаас бид нар тодорхой хувийг нь ашиглаад ирчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл сан байгуулсан ч гэсэн яг цаг зуурын шинжтэй ашиглаад яваад ирсэн. Тэгвэл баялгийн сангийн  хуульд яг энэ санд хуримтлагдаж байгаа орлогуудыг хэрхэн хэрэглэх энэ тал дээр ямар зохицуулалт байгаа вэ? Өөрөөр хэлбэл баялгийн сангийнхаа хуулийн төсөл дээр яг энэ орж ирсэн хуримтлалыг одоо ер нь хязгаарлах гэдэг юм уу дотроо зохицуулалт нь ямар байгааг асуумаар байна. 3 дугаар асуулт нь одоо яг энэ баялгийн сангийн хуулийн төсөлд маань энэ өв залгамжлал болон одоо хувь эзэмшилтэй холбоотой ямар зохицуулалт орж ирж байгаа вэ? гэдгийг ажлын хэсгээс болон хууль санаачлагч нараас асууя аа?

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар хариуллаа.