2024.04.04

Г.Ганболд: Үндэсний баялгийн сангийн мөнгийг арвижуулж зөв зарцуулах ёстой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Г.Ганболд:

 Хуулийг дэмжинэ ээ. Тэгээд эндээс бол бид нар эх үүсвэр нь юу байх юм юунд зарах юм хэн захиран зарцуулах юм гэдэг л ерөөсөө 3 асуудал ярина. Тэгэхээр би зарцуулалт дээр ярих гээд байна аа. Энэ дээр бол хөгжлийн сан хуримтлалын сан нар бол орлого тодорхойгүй хамгийн гол төвлөрөх юм бол ирээдүйн өв сан энийг одоо яг зарцуулах нь бол олон улсын зах зээл санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт оруулах сан хамаарагдаж байгаа юм. Нөгөө талдаа хуримтлалын санг бол эрүүл мэнд, боловсролын систем рүү зарах юм бол төсвийн бүрэлдэхүүн болгож зарцуулсантай ямар ч ялгаагүй ээ. Энэ салбаруудаас чинь эргэж арвижихгүй ээ сан гэж юуг хэлдэг юм гэх дээр зэрэг арвижуулаад тэрийгээ өсгөж үржүүлэх л зорилготой. Тэгэхээр эхний ээлжид энэ сангуудаа зарцуулахгүй нэг хэсэг хугацаанд арвижуулж тэр сан том болоод ирсэн хойно нь өсөх тухай асуудал байгаа юм аа тэгэхээр би энэ ирээдүйн өв сан дээр нэг юм нэммээр байгаа юм. Бид нар олон улсын зах зээл дээр санхүүгийн хөрөнгө оруулна гэж байгаа юм. Хөрөнгө оруулалт болон ашигтай биш шүү дээ эрсдэлд орж болно. Ганцхан эрсдэлгүй юм юу гэх дээр зэрэг засгийн газрын өр зээлүүд байна шүү дээ манайх чинь өөрөө гадаадад  ЗГ-ын өр гэхэд л 8, 9 тэрбум доллар байна шүү дээ. Тэгэхээр ирээдүйн өв сангаасаа бид нар гадаадаас авч байгаа зээлээ Монгол Улсын ЗГ бол яг доллароор аваад хүүтэй нь төлж байгаа тэгэхээр зэрэг энэ хуримтлагдсан баялгийн сангаасаа өр төлбөрийг барагдуулаад сандаа хүүтэй нь өрөө төлөөд явдаг ийм эрх зүйн зарцуулалтыг энэ дээр заавал зааж өгөх ёстой тэгэх юм бол сан эрсдэлгүй төр өөрөө гадаадад өртэй байснаас сандаа өртэй тэрийгээ яг доллароор нь хүүтэй нь хийгээд явдаг ийм эх үүсвэрийг зайлшгүй нээх шаардлагатай гэж бодоод байгаа юм аа. Энэ дээр одоо яг ажлын хэсэг яг ямар бодолтой байгаа вэ? 

Хоёрдугаарт юунаас бүрдэх вэ гэж тэгэхээр энэ дээр мэдээж одоо заавал төрийн өмчит компаниудын ноогдол ашгаас гадна түрүүн гишүүдийн хэлсэн заавал төр гэх юм байхгүй хувийн хэвшлийнхний байгалийн баялаг ашиглаж байгаа энэ бүхий л компаниуд орлогын тодорхой хувийг санд төвлөрүүлдэг ийм зохицуулалтыг ер нь зайлшгүй хийж байж Оюутолгойгоос ч тэр эсхүл хувийн 100% эзэмшиж байгаа томоохон ордуудын тодорхой хувь нь санд орж арвиждаг тэгэхгүй бол хэдхэн төрийн өмчит компани ингээд яваад байх юм бол төвөгтэй болно оо. Тэгээд би Эрдэнэс Монгол компанийг анх байгуулагдахдаа төрийн өмчийн олон компаниудыг мэнэж хийгээд олон улсын зах зээл дээр IPO гаргахаар компанийг байгуулж байна гэж ойлгосон. Тэгтэл энэ хуулийн чинь 12.5 дээр Хуримтлалыг төвлөрүүлдэг ААН нь 100% төрийн өмчтэй байна гээд заачихсан байх юм. Тэгэхээр одоо танайх бол өмнөх байгуулагдахдаа явж байсан тэр хэлбэр рүү орохгүй гэсэн үг гэж ойлгох уу? Ер нь бол танайх өөрөө IPO хийгээд олон улсын зах зээл дээр гарахгүй ерөөсөө 100% төрийн өмчтэй компаниараа байх юм байна тэрийг нь энүүгээрээ ингээд хуульчилж байна аа гэж ингэж ойлгож болох уу? Тэгэхээр эндээс чинь уг нь Монголын томоохон стратегийн ордууд дээр одоо байгаа энэ төрийн өмчит компаниудынхаа нэмүү өртөг шингэсэн дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматурын үйлдвэрийг гадаад зах зээл дээр хөрөнгө оруулалт босгож ирээд хийгээд явах ийм менежментийн чинь юмнууд ингээд хаагдчих юм биш үү гэсэн асуулт байна.

Түүний асуултад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Сангийн яамны хэлтсийн дарга Тулгаа нар хариуллаа