2025.04.25

Н.Учрал: Баялгийн сан дээр тэгш хандах ёстой

УИХ-ын чуулганы /2025.04.25/ ны  өдрийн хуралдаанаар "  Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар сонслоо.

Иргэдийн асуусан асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариуллаа.

Их хурлын тогтоол гаргачхаад стратегийн ордод тооцуулах тогтоолоо их хуралд оруулж ирээгүй 18 жилийн хугацаанд юу болгосныг бол та бүхэн нэг, хоёр жишээнээс харж байгаа. Орчин үеийн залуучууд өөр болсон байна лээ. Чингис хаан баялгийн сангийн менежментийн талаар компанид орчин үед өндөр боловсрол эзэмшсэн залуучуудыг орж ажиллуулж дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн компанийг урьж авчрах. Менежментийг сайжруулах асет менежментийг хийлгэх. Бид урьж авчирч байгаа. Тэгэхгүй бол ажиллах хүнгүй болчхоод байна. Өгөөжийг нэмэгдүүлэх ажлуудыг хийхэд дэлхийн хэлээр ярих. Гадны менежмент оруулж ирэхэд зүдэрч байгаа. Нуурыг нь харахгүй худгийг нь хараад. Овоог нь харахаар овоолгыг нь харахгүй байдаг зарчимгүй үйлдлээ таслан зогсоогоод  баялгийн сан дээр тэгш хандах ёстой. Хэлэлцээр хийх ёстой. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Бүгдэнтэй нь хэлэлцээр хийгээд асуудлаа шийдэх юм бол баялгийн сангийн хуримтлал нэмэгдэнэ. Тийм учраас бүгдэд тэгш хандъя гэдэг зарчмаар баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх гээд ажиллаж байгаа. Энэ хүрээнд асуудлаа шийдээд явна. Татвараас зугтсан, оффшоороор дамжуулсан асуудал байвал хуулийн байгууллага тогтооно. Бусдаар бол баялгийн сангийн хэлэлцээр тусдаа асуудал. Үүнээс үл хамаараад монголчууд байгалийн баялагтаа эзэн болох ажил бол тасралтгүй хийгдээд явна.