2024.12.26

Б.Уянга: Монгол улсын иргэн бүрд тэгш шударга хүртээнэ гэдэг зорилгодоо хэрхэн хүрэх вэ?

УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Уянга: 

Хуримтлалын сан арвижсанаар газрын хэвлийн баялгийн үр өгөөж Монгол Улсын иргэн бүрд тэгш шударга хүртээд иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар бол дэмжлэг байдлаар иргэнд хүртээмжээ өгнө. Энэ нь журмын дагуу зохицуулагдана. Энэхүү журмыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хариуцаж 05 сард иргэдээс санал аваад 12 сарын 20-нд Засгийн газраас батлуулсан байна. Монгол Улсын иргэн бүрд тэгш шударга хүртээнэ гэдэг зорилгодоо хэрхэн хүрэх талаар ямар зохицуулалт оруулсан бэ?  Үүн дээр тодорхой хариулт авъя  

Түүний асуултад Эрдэнэс Монгол компанийн захирал С.Наранцогт хариуллаа