2023.11.16
Ц.Сандаг-Очир: Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр цалин нэмэгдсэний хэрэг гэж байна уу?
УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Төрөөс мөнгөний талаар баримтлах 2024 оны бодлогын баримт бичгийн асуудлыг хэлэлцэж байна. Энэ гадаад талаа юу гэж дүгнэж байгаа вэ? Манай мөнгөний бодлогод хэрхэн нөлөөлж байна вэ? Гол нэр төрлийн экспортын бараа бүтээгдэхүүний үнэ ханш, засгийн газрын төсөв батлаад оруулж ирдэг үнэ ханш тэр хэмжээнд хэрхэн яаж тооцож байгаа вэ? Хэрхэн бодитой байгаа вэ?
Ирэх жилийн 04 сарын 01-ээс цалин, тэтгэвэр тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэхээр баталлаа, 01 сарын 01-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байна энэ зүйлүүд чинь цалин хөлсийг нэмэгдүүлснээр инфляцийн өсөлтөд хэрхэн яаж нөлөөлөх вэ? Бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөхгүй гэх баталгаа юу байна, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр цалин нэмэгдсэний хэрэг гэж байна уу? Өнгөрсөн жилийн баталсан гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтй үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр баталсан хууль тогтоомжуудын хэрэгжилт ямар байгаа вэ? Бинзен шатахуу, мах, гурил өнгөрсөн жилийн инфляцийн өсөлтөд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол мах байсан одоо энэ жил гурил орж ирж байна. Ингэхээр чинь цалин, тэтгэвэрийн нэмэгдэл болж хагадахгүй байна энийг Монгол Банк юу гэж харж байгаа вэ?
Нэр төрлийн 4-5 арилжааны банкуудыг олон нийтийн оролцоо хяналтад байлгана гэсэн, нээлттэй байлгана гэсэн энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ? Аль аль банкууд ийм болж байна вэ?
Гадны банк оруулж ирэх асуудлыг өмнө жил ярьж байсан бодлогын хүү өндөр байна, зээлийн хүү өндөр байна, өрсөлдөөнийг бий болгоё эх үүсвэр сайтай гадны банкыг оруулж ирэх асуудлыг судлаж байгаа гэж ярьж байсан энэ асуудал чинь юу болж байна? Дахиад судалгааны ажилдаа явж байна уу?
Түүний асуултад, Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn