2023.10.19
Ж.Бат-Эрдэнэ: Инфляцыг хэрхэн, яаж барих вэ?
УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
25 ихнаядтөгрөгийн орлоготой 27 ихнаядтөгрөгийн зарлагатай манай улсын түүхэнд байгаагүй том төсөв орж ирж байна. Энэ бол зөв энэ хэмжээгээр эдийн засаг томорч байна. Гэхдээ инфляцаа яах гэж байна. Саяхан орлого 1,8 ихнаядаар нэмэгдэж тэтгэвэр, тэтгэмж нэмсэн ч юмны үнэ өсөж, инфляц нэмэгдсэн. Үүнд мах, гурилын үнэ нэмэгдсэн, үүнийг яаж барих гэж байна. Импортыг орлуулах үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ёстой.
Үйлдвэрлэл эрхлэгчээ яаж дэмжих вэ. 10 сая малын арьс шир боловсруулах үйлдвэр хаана явна вэ. Төсвийн хяналтыг сайжруулах ёстой. Засгийн газар хяналтаа яаж хийж байна. Төсөв хот, хөдөөгийн сэргэлт гэдэг дээр орж ирж байгаад талархаж байна. Гол нь ямар бодлого хэрэгжүүлэх вэ. малын гаралтай түүхий эдийг яаж экспортод гаргах гэж байна. Өвчтэй малын асуудлаа яаж шийдэх вэ. 70 гаруй сая малаа эрүүлжүүлэхэд жилдээ 70 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна лээ. Жилдээ хоёр удаа вакцинжуулах шаардлагатай.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
ДНБ тэлж байгаа. Бид эрсдэлээ барих ёстой, хянаад явж байна. Инфляцын асуудлыг Төвбанк хариуцна, харин Засгийн газар төлбөрийн тэнцэл дээрээ анхаарч ажилладаг, үүнийгээ хийгээд явж байна. Дотоодын үйлдвэрлэл, экспорт дээр анхаараад явж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn