2023.10.19
Ш.Адьшаа : Бид ажиллах хүчний хомсдолд орсон. Үүнийг бууруулах чиглэлд ямар бодлого барьж байна?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
Уул, уурхайн сайдаас тодруулах зүйл байна. Улсын төсөв хэлэлцэх үед бодлогын шинж чанартай олон асуудлыг энд оруулж ирэх, мөн ярилцах шаардлага байна. Төгрөгийн хан суларсан. Үүнтэй холбогдуулан валютын нөөцийг нэмэгдүүлэхэд Монгол банкнаас ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт 17 хувь нэмэгдлээ гэдэг. Экспортод гаргасан төлбөр чинь Монгол Улсын банк санхүүгээр орж ирдэг үү. Үүнийг оруулж ирэх талаар маш олон удаа ярьсан. Үүнээс болоод төгрөгийн ханш суларч байгаа гэдгийг УИХ удаа дараалан ярьж байгаа. Дөрвөн жилийн өмнө 2 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан зүйлийг өнөөдөр 20 мянган төгрөгөөр авч байна. Үүн дээр төрийн захиргааны төв банк хариулт өгнө үү.
1072 хувьцааны асуудал ярьж байна. Иргэдэд хувьцааны ашгийг хэзээ өгөх юм. Өнөөдөр нефтийн хомсдол болж байна. Цаашид ч болох байх. Засгийн газрын хөрөнгө оруулалтаар нефть боловсруулах үйлдвэр барина гээд 5-6 жил ярьж байна. Гэтэл үүнийг барих явцад Монгол Улсын Засгийн газар, Уул, уурхайн яам тодорхой мөнгө оруулах үүрэг хүлээсэн. Үүн дээр яг хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулах үүрэг хүлээснээс өнөөдрийн байдлаар хэчнээн төгрөгийг оруулсан гэдэгт хариулж өгнө үү. Бид ажиллах хүчний хомсдолд орсон. Үүнийг арилгах чиглэлд ямар бодлого барьж байна?
Түүний асуултад, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариулт өглөө.