2025.06.27
Б.Жавхлан: Тавдугаар сарын 31-ний дотор гэрээ хийгдээгүй худалдан авалт, хөрөнгө оруулалтууд шууд хэмнэлтэд ордог хууль энэ жилээс хэрэгжиж эхэлсэн
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хөрөнгө оруулалт хэмнэлтэд орж байгаа юмуу гэдэг асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Хөрөнгө оруулалт хэмнэлтэд орж байгаа нь тодотголоор биш шүү гэдгийг дахин тодруулж хэлье. Төрийн хэмнэлтийн хуулиар 5 сарын 31-ний дотор гэрээ хийгдээгүй худалдан авалт хөрөнгө оруулалтууд шууд хэмнэлтэд ордог хууль энэ жилээс мөрдөж эхэлж байгаа. Тийм учраас тодотголоор ямар ч хөрөнгө оруулалт хасагдаагүй. Төрийн хэмнэлтийн хуулиар хасагдсан шүү гэдгийг тодруулж хэлье. Таны бусад саналуудтай 100% санал нийлж байна аа. Ялангуяа хөгжиж байгаа орнуудын хувьд. Дээрээс нь уур уурхайгаас хамааралтай эдийн засагтай орны хувьд маш их савлагаа үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Тийм учраас Б.Мөнхсоёл гишүүний хэлсэн 208 хууль буюу манай бараг бүх салбарууд хоорондоо уралдаад, салбар салбарынхаа хуулиуд дээрээ төсвийн хуваарилалтуудыг маш хатуу оруулчихсан байдаг. Бид энэ том савлагааг арилгахын тулд тэр салбар салбарын хууль руу л бид гар дүрэхээс өөр аргагүй болж ирж байгаа. Үүнийг9 сарын 1-нд бид ирэх жилийнхээ төсвийг өргөн барихдаа энэ хуулиудыг зоригтой өргөн барина аа. Энэ маш том реформ болох учиртай. Ер нь салбар салбарын маш их эсэргүүцэлтэй тулна. Тиймээс гишүүд, бид зориг гаргаж энэ том реформыг санал нэгтэйгээр бүгдээрээ хийнэ ээ гэдэгт итгэж байгаа шүү.

Сэтгүүлч