2023.04.20

О.Цогтгэрэл: Эрх баригч нам "төр" болчихдог асуудлыг цэгцлэх ямар зохицуулалт орсон бэ

УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулиуд орж байгааг дэмжиж байна. Намын дотоод ардчилал чухал. Энэ хуулийн бүтцийг харахаар Ардын намын дүрэм нь дээр суурилсан хууль харагдаж байна. Манай улсад өнгөрсөн хугацаанд нам, төрийн дээр гарсан алдаа байгаа. Үүнийг зааглах хэрэгтэй. Эрх барьж буй нам төр болоод хувирчихдаг. Яг өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хийж байна. Энэ зүгээр л нэг жишээ. Цаашид үзэл санааны хувьд яаж зааглах гэж байна вэ. Намын санхүүжилтийг өргөн хүрээнд олгож,санхүүжилт олгосныхоо хэрээр татан буулгах үндэслэл болно гэдэг нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд хэр нийцэх вэ, хариуцлагын асуудал яригдах хэрэгтэй. 

Манай улсын 3 сая иргэний 1 сая 500 нь сонгууль өгөх насныхан үүний 500 мянга, үүнээс ч их нь аль нэг намын гишүүн. Энэ бүтцээр намын хатуу гишүүнчлэлийн асуудал, намын санхүүжилт, өмч хөрөнгийн асуудал, орон нутаг дахь улс төржилтийн асуудал гэсэн зарчмын асуудлыг цэгцэлсэн цэг тавих зохицуулалт хуульд харагдахгүй байна. Эрх баригч нам "төр" болчихдог асуудлыг цэгцлэх ямар зохицуулалт орсон бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn