2016.01.19

Намын дарга нарын эрх үүргийг хэрхэн зааж өгсөн бэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын даргад хандан үг хэлсэн юм.

“АН-ын дарга маш сайн ажиллаж байна. Ялангуяа сонгуулийн жил гарснаас хойш хэтэрхий сайн ажиллах болсон. Байшин зардаг барилгачин, барьцгүй залдаг илтгэгч, түшээдийг загнадаг дарга, түмнийг гонсойлгодог горьдоогч, цэцийн дээр гарсан хөх тэнгэр, телевизийг мэддэг удирдлага, Засгийг мэддэг Ерөнхий сайд, Зээл мэддэг банкир болсон....

Ахмад үеийн багш нар, шинэ үеийн дарга нар яг адил болчихоод байна. Улс төрийн намын тухай хуулиар намын дарга нарын эрх үүрэг, хариуцлага, албан тушаалыг хэрхэн яаж зохицуулсан бэ? Ийм байдалтай байж болж байгаа юм уу. Энэ асуултад хариулт өгөөч” гэлээ.

      Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү