Төрдөө үнэлүүлсэн алдартнууддаа шагнал гардууллаа
2023.02.20

Төрдөө үнэлүүлсэн алдартнууддаа шагнал гардууллаа

Улсын хошой аварга малчнаар тодорсон Шинэ-Идэр сумын малчин Лааганы Шаравдоржийн гэрт хүрэлцэн ирж Хошой аварга малчны цол тэмдэг, улаан халзтай өргөө цагаан гэрийн батламжийг гардуулан өглөө.

Олон хүндрэл бэрхшээлийг даван туулж өнөөдрийн амжилтад хүрч буй хөдөлмөр зүтгэлийг нь төр өндрөөр үнэлж, талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас тодорсон Улсын аврага малчин Д.Дашдондогийнд хүрэлцэн ирж Засгийн газрын шагнал Улсын аврага малчин цол тэмдгийг улаан халзтай өргөө цагаан гэрийн батламжийн хамт гардуулан өглөө.

u

Олон жилийн тууштай хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж буй таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.Улсын аварга тариаланчаар тодорсон Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн ногоочин Ц.Батдоржийнд хүрэлцэн ирж Засгийн газрын шагнал Улсын аварга тариаланч цол тэмдгийг гардуулж өглөө. Түүний цаг наргүй их хөдөлмөр, зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж ийнхүү хүндэтгэл үзүүллээ.

Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн, түмэндээ хүндлэгдсэн та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье.

 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn