
2023.02.20
Төрийн дээд одон медалаар шагнаглаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өндөр АЛТАЙ нутгаас хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, түмэн олондоо хүндлэгдсэн эрхэмүүд маань Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.
- Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, Нийслэлийн ИТХ-ын дарга асан, Нийслэлийн Засаг дарга асан Лхамсүрэнгийн Лантуу “Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр,
- Дэлгэр сумын Гуулин тосгоны ахмад тээвэрчин Жамсрангийн Цэвэгмид "Гавьяат тээвэрчин" цол тэмгээр,
- Дэлгэр сумын уугуул, Гаалийн байгууллагын ахмад ажилтан” Бөөхүүгийн Винтов “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол тэмгээр,
- Төгрөг сумын уугуул, хуульч (хүний эрхийн) Пүрэвийн Оюунчимэг “Монгол Улсын Гавьяат хуульч” цол тэмдгээр,
- Цээл сумын уугуул “Бооцын тариа” ХХК-ийн захирал Сэдбайдарын Баатар “Гавьяат Механикжуулагч” цол тэмдгээр тус тус шагнагдлаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn