Хөвсгөл аймгийн Рашаант сумын ЕБС-ийн барилгад 850.0 сая төгрөгийн их засвар хийхээр боллоо
2022.12.19

Хөвсгөл аймгийн Рашаант сумын ЕБС-ийн барилгад 850.0 сая төгрөгийн их засвар хийхээр боллоо

Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн “Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төсөлтэй хамтран ажиллах хүсэлт гаргасны дагуу Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Х.Кобаяши, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус төслийн буцалтгүй тусламжаар Хөвсгөл аймгийн Рашаант сумын ЕБС-ийн А байрны барилгад 850.0 сая төгрөгийн их засвар хийгдэхээр боллоо.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Х.Кобаяши танд талархал илэрхийлье.