Сургуулийн менежмент Хөвсгөл аймагт
Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын Ажлын хэсэг 2023 оны 1 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр, Цагаан Үүр, Эрдэнэбулган, Түнэл сумдад ажиллалаа. Бидний зорилго “Сургалтын байгууллагын менежмент”-ийг сумын сургуульд буулган хэрэгжүүлэхэд зөвлөн туслахад чиглэсэн.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 оныг “Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил” болгон зарлаж, энэ хүрээн дэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн.
Энэ ажлыг удирдан зохион байгуулах менежментийн баг, зохион байгуулалтын баг, хэрэгжилтийн баг, экспертийн багууд байгуулагдаж, 2023 оны 1 дүгээр сарын 09-30-ны өдрийг хүртэл Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, нийслэлийн Боловсролын газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрууд ойлголтоо нэгтгэж, онолын загвар хүрээгээ тодорхойлж, гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг боловсруулж, сургалтын байгууллагын менежментийг сайжруулах суурь мэдээлэл болгон ашиглах асуудлаар хэлэлцэж, зөвлөлдөж, дадлага ажлуудыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн хөгжил төлөвшил, багшийн тасралтгүй хөгжил, сургалтын орчин хэрэглэгдэхүүн, удирдлагын манлайлал, суралцагч, асран хамгаалагчдын сэтгэл ханамж гэсэн олон цогц үзүүлэлтийн хүрээнд үр дүн гарах энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд орон нутгийн боловсролын байгууллагууд хэрхэн манлайлан ажиллах вэ?
2023 онд суралцагч, багш, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулж, хичээл, багш, байгууллага бүрээр суурь мэдээллийн санг үндэсний түвшинд бүрдүүлсэн.
- Ямар хичээл, ямар агуулга дээр суралцагчийн гүйцэтгэлийн түвшин тааруу болон сайн байна вэ?
- Мэдлэг ойлголт, чадвар, хэрэглээний даалгаврын гүйцэтгэлийг харьцуулахад ямар түвшинд байна вэ?
- Манай сургууль байгууллагын үнэлгээний аль үзүүлэлт, шалгуур дээр асуудалтай байна вэ? гэх мэтээр багш, байгууллага бүр асуудлаа олж харж ажиллах нь гүйцэтгэлийг сайжруулахад бодитой алхам болох нь дамжиггүй юм.
Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас орон нутгийн түвшинд хичээл тус бүрээр багш, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээндээ дүн шинжилгээ хийжээ. Үр дүнгээр цэцэрлэг, сургууль тус бүрийн асуудал, шийдлийг тодорхойлж, дараах үе шатуудыг тусган ажлын зураглалаа гаргасан байна. Үүнд:
- Үнэлгээний мэдээлэлд анализ, дүгнэлт хийх /Судлагдахуун бүрээр, ЗАН, секц, багш бүр, үнэлгээний чиглэл бүрээр “Удирдлагын баг+ажлын хэсэг гэх мэт”/
- Тэргүүлэх зорилтуудаа тодорхойлох
- Сул тал, давуу тал, боломжуудыг тодорхойлох
- Давуу талдаа түшиглэн, боломжуудыг ашиглаж, сул талаа арилгах стратеги, арга замыг тодорхойлох
- Сонгосон арга замаар үйл ажиллагааг төлөвлөх
- Төлөвлөгөөг хэрэгжүүлэх
- Үнэлгээ хийх /өөрийн болон хөндлөнгийн/
Сургалтын байгууллагын менежментийг хэрэгжүүлэх суурь нь боловсролын салбарт хийгдсэн төсвийн шинэчлэл гэдгийг багш нар онцолж байв. Тухайлбал:
- • Хичээл практикийн зардал
- • Багшийн тасралтгүй хөгжлийн зардал
- • Эрүүл мэндийн үйлчилгээ оношилгооны зардал
- • Цахим хэрэглээний зарлал
- • Нөхөн хангалтын зардал
- • Танхимын бус сургалтын үйл ажиллагааны зардал гэх мэт хувьсах зардлын шинэ бүрэлдэхүүн, аргачлалууд нь сургалтын байгууллагын менежментийг сайжруулах суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.