2022.10.31
Хэнтий аймаг "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо илэрхийлэв
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний Хэнтий аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа (Хүнсний хувьсгал зөвлөгөөн)-нд биечлэн оролцож, энэхүү хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд салбар яамнаас шуурхайлан ажиллах дараах бодлого, зорилтуудыг танилцууллаа.
Ирэх 4 жилийн хугацаанд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангана.
Дотооддоо үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, арьс, шир, малын гаралтай түүхий эдийн үнэгүйдлийг бууруулан эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын орлогыг нэмэгдүүлнэ.
Махны экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, малчдын орлогыг бодитойгоор нэмэгдүүлэх “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс”-ийг Монгол орныхоо баруун, зүүн, хойд, бүсэд байгуулна.
Ирэх оноос угаасан бус хялгасыг нь ялгаж “самнасан ноолуур” экспортлох боломжийг бүрдүүлсэн эрх зүйн зохицуулалтыг Засгийн газраар батлууллаа. Ингэснээр дотооддоо нэмүү өртөг шингээж, 4400 ажлын байрыг шинээр бий болгож, борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ.
Энэхүү зөвлөгөөнд аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, иргэд, малчид, хөдөлмөрчид идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.