2022.07.01
Малчид, тариаланчдыг НД, ЭМД-аа төлөх боломжоор хангах хуулийн төсөл өргөн барилаа
Малчид, тариаланчид байнгын орлогогүйгээс шалтгаалан Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлээ сар бүр төлөх боломжгүй байдаг. Иймээс дөнгөж 20-30 хувь нь эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж байна.
Манай улсын хэмжээнд газар тариалан эрхэлдэг 17.4 мянган өрх, 188.6 мянган малчин өрх бий. Эдгээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах, тэтгэвэрт гарах, эхчүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах зэрэгт хүндрэл, чирэгдэл үүсч байна.
Иймд Ж.Бат-Эрдэнэ зэрэг нэр бүхий гишүүд "Төрөөс ологох Урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлөх тухай" хуулийн төслийг өргөн барьсан.
Энэхүү хууль батлагдсанаар:
- Малчид, тариаланчид төрөөс авах арьс шир, сүү, ноос, тариалангийн урамшууллаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ суутгуулах
- Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын эрүүл мэнд болон нийгмийн баталгаа хангагдах
- Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэх
- ХАА-н түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөх зэрэг олон талын эерэг нөлөөллүүд бий болно гэж үзэж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn