
Ховд аймгаас Улсын аварга тариаланч 2 "төрлөө"
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2025 онд Улсын аварга малчнаар 151, Улсын хошой аварга малчнаар 14, Улсын аварга саальчнаар долоон иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 17 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 23 хүртэлх иргэнийг тус тус шалгарууллаа.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн ажиллах хүчин болсон малчид, тариаланчдын бүтээмжийг үнэлж жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлсэн, хөдөөгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитой оруулж, манлайлан ажиллаж байгаа байдлыг голлох үзүүлэлт болгожээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин Ховд аймгаас төрөн гарсан Улсын аваргуудаа танилцуулав.
Тэрбээр "XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Могой жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж, баруун бүсийн
ХОВД аймгаас тодорсон УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА МАЛЧИД, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧИД та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.
Улсын хошой аварга малчин :
Та бүхэндээ үзэсгэлэнт Ховд нутгийн уул усандаа өнөд ивээгдэж явахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.