Тамхи тамхин бүтээгдэхүүний татварыг нэмэх шаардлагатайг ДЭМБ зөвлөжээ
2025.03.21

Тамхи тамхин бүтээгдэхүүний татварыг нэмэх шаардлагатайг ДЭМБ зөвлөжээ

Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсэг өчигдөр /2025.03.21/зургаа дахь удаагаа хуралдлаа. 

Дэд ажлын хэсэгт багтдаг Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Женев хот дахь ДЭМБ-ын төв оффист ажиллаад хэд хэдэн шийдлийн хувилбар, мэдээлэл, зөвлөмжүүдтэй ирсэн байна. Ажлын хэсгийн хурлаар их хурлын гишүүд үүнтэй танилцаж дараагийн алхмуудаа хамтдаа төлөвлөөд байна. 

  • Тамхины хяналтын хуулиар зохицуулах шаардлагатай харилцаа
  • Шинэ тутам хэрэглээнд нэвтэрч байгаа энэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалт
  • Татварын бодлого хэрэглээнд ямар нөлөө үзүүлдэг
  • Тамхи, тамхин бүтээгдэхүүнийг хэмжих нэгж гээд олон шинэ мэдээлэл, шийдлийн хувилбартай ирсэн байна.

Татварын бодлогын тухайд манай улс янжуур тамхины татвар хэт багатай орны тоонд багтдаг. Электрон тамхины тухайд одоогоор татварын болон гаалийн зохицуулалт байхгүй байна. Тамхи тамхин бүтээгдэхүүний татварыг нэмэх шаардлагатайг ДЭМБ зөвлөжээ.

Хэт бага татвар нь хэрэглээг өөгшүүлдэг бол хэт өндөр татвар нь хууль бус худалдаа руу түлхдэг болохыг онцолсон байна. Тиймээс татварын хувь хэмжээ хэд байх боломжтой талаар өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийн үеэр зөвлөлдлөө.
Гаалийн байгууллагын тухайд хилээр орж ирж байгаа энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэмжих аргачлалыг өөрчлөх, энэ нь татварын бодлоготойгоо уялдах ёстойг онцолж байлаа.