МҮЭ-ийн холбооны багш арга зүйч бэлтгэх “Модуль-2” сургалт болж байна
2022.10.28

МҮЭ-ийн холбооны багш арга зүйч бэлтгэх “Модуль-2” сургалт болж байна

МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр, сургалт, судалгааны төв”-өөс зохион байгуулдаг “Багш арга зүйч бэлтгэх модуль-1" сургалт зургадугаар сард амжилттай болж өнгөрсөн. Харин энэ удаа “Модуль-2” ахисан түвшний сургалтыг /2022.10.27-28/-нд өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага, салбарын ҮЭ-ийн холбоодын анхан шатны хороодын дарга идэвхтэн, сонгуультан, аппаратын ажилтнууд хамрагдаж байгаа билээ. Энэ удаагийн сургалтаар ҮЭ-ийн байгууллагын өмнө тулгамдаж буй нэн түрүүнд шийдвэрлэвэл зохих хүндрэлтэй асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх, гишүүдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах хууль тогтоомжийн талаар сургалт, семинар хийх чадвартай болох юм.

Ийнхүү МҮЭ-ийн холбооны хүний нөөцийг чадавхжуулснаар  МҮЭ-ийн холбооны ээлжит XXIII-р Их хурлын шийдвэр Хөгжлийн хөтөлбөр, бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд ҮЭ-ийн багш арга зүйчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, гишүүдэд ҮЭ-ийн  мэдлэг мэдээллийг түргэн шуурхай хүргэж сурталчлах хүрээнд ахисан түвшний мэдлэг олж буй нь туйлын чухал болохыг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат сургалтын эхэнд онцолж байсан юм.

Мөн сургалтын явцад бэлтгэгдэж буй багш нар өөрийн салбарын ҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх кэйс бүхий түүхийг хуваалцаж,  илтгэл тавьж, идэвх оролцоогоо нэмэгдүүлэн харилцан туршлага солилцож ,багш арга зүйчийн хичээл заах ур чадвараа сайжруулан ,холбогдох зөвлөгөө мэдээллийг  чиглүүлэгч багш нараасаа суралцаж байна.
Сургалтын төгсгөлд оролцогчид Сертификатаа гардан авч МҮЭ-ийн холбооны багш арга зүйчдийн тоо 20-иор нэмэгдэх юм.