Сэлэнгэ аймгийн сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг УАШТ-нд оролцлоо
2022.10.24

Сэлэнгэ аймгийн сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг УАШТ-нд оролцлоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат U12, U14 насны Сэлэнгэ аймгийн эрэгтэй шигшээ багийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардлыг шийдвэрлэж өгсөн юм.

Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын спортын сургуулийн дэргэдэх Сагсан бөмбөгийн "Таван хан ноён клуб" Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тамирчид U12, U14 насны Сэлэнгэ аймгийн эрэгтэй шигшээ баг тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шигшээ 8 багт үлдэж тэмцээнээ өндөрлүүллээ.

Дасгалжуулагч багш Б.Даваадорж, Б. Энхбаатар болон тамирчид энэхүү тэмцээнд оролцох зардлыг шийдвэрлэж өгсөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, 2 дугаар сургуулийн хамт олон, Спорт сургуулийн хамт олон,Сүхбаатар зангилаа төмөр зам хамт олон хүндэт эцэг эхчүүддээ талархал илэрхийлсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn