
2022.10.26
Германы Элчин сайдын яам 29-р тусгай сургуульд 13,302 Еврогоор дэмжлэг үзүүлэхээр боллоо
Ерөнхий боловсролын 29-р сургууль нь 1964 онд байгуулагдсан. 2022-2023 оны хичээлийн жилд 273 сурагч хүлээн авч үйл ажиллагаа явуулж байна. Энэ сургуульд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй болон аутизмтэй сурагчид суралцдаг.
Нийт хүүхдийн 85% нь хөдөө орон нутгаас ирж суралцдаг байна. Тус сургуульд мэдээллийн технологийн кабинетыг иж бүрэн тохижуулж, хүүхдийн хөгжлийн төвд хэрэгжүүлэх төслийн ажлыг ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Тэгш боломж шударга нийгмийн төлөө ТББ”-тай УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хамтран ажиллаж, компьютерийн лабортарид шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулахаар боллоо.