2025.07.03

126 гишүүнтэй парламентын анхны Хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар байгуулагдлаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүний өргөн мэдүүлсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай  УИХ-ын тогтоолын төслийг чуулганы /2025.07.02/-ны өдөр  хэлэлцэж, гишүүдийн 72.9 хувийн саналаар батлав.

Тогтоолын төсөлд "Оюутолгой стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордын хил заагт Канад Улсын хөрөнгө оруулалттай "Онтрэ" ХХК-ийн эзэмшилд буй "Шивээ Толгой" болон "Жавхлант" ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хамаарч байна. Уг хоёр тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газрын хэвлийн баялгийг ашиглахад Монгол Улсын эрх ашгийг хангахтай холбоотой гэрээг өнөөдрийг хүртэл байгуулаагүй ирсэн байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал

Шинэ 126 гишүүнтэй Парламентын анхны Хянан шалгах түр хороо Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол амжилттай батлагдлаа. Оюутолгой төсөл дээр Монгол Улсын эрх ашиг хангуулахад парламентад суудалтай 5 намын намын дийлэнх олонх нь дэмжиж, хамтран санаачилж, 89 гишүүний гарын үсэгтэйгээр ийнхүү УИХ-ын тогтоол өргөн баригдаж батлагдлаа. Үндсэн 2 чиглэлээр түр хорооны ажлаа цаашдаа 6 сарын дотор явуулах болно.

Нэг,

Оюутолгой стратегийн бүлэг ордын хил заагт албан ёсоор орсон Канадын хөрөнгө оруулалттай "Онтрэ" компанийн эзэмшилд байгаа Шивээ толгой, Жавхлант 2 лиценз дээр Монгол Улсын эрх ашгийг хангуулж шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх, холбогдох санал дүгнэлт гаргаж хяналт шалгалтыг хийнэ.

Хоёр,

Оюутолгой төслийн зээлийн хүү бууруулах дээр ажиллана. Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр 7 жил тутам зээлийн хүүгээ дахин авч хэлэлцэх эрхээ бид нар хэрэгжүүлж өнөөдөр 11,1% байгаа зээлийн хүүг олон улсын жишигт хөөж зайлшгүй бууруулах ёстой. Ингэж байж ноогдол ашгаа 8-10 жил, цаашлаад бараг 12, 13 жилээр наашлуулах боломж нөхцөл үүсэх юм. Тиймээс энэ 2 асуудал дээр Хянан шалгах түр хороог гаргаж, намрын чуулгандаа багтаж үр дүнгээ УИХ-д танилцуулна.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зуйлийн 5.2 дахь заалтад нийцуулэн, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5, 8.1.7, 9.1.5 дахь заалтад тусгасны дагуу тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Улсын Их Хурлаар яаралтай шийдвэрлуулэх; Хөрөнгө оруулагч талтай 2011 онд байгуулсан "Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлуулэгчдийн гэрээ"-нд хувь нийлүүлэгчийн зээлийн хүүгийн нөхцөл З сарын SOFR дээр нэмэх 6.5 хувь (S0FR+6.5%) мөн бусад зээлийн зардал нэмэгдэн, өнөөдрийн байдлаар ойролцоогоор жилийн 11.1 хувь байна.

Уг санхуужилтийн зардал нь сүүлийн жилууд дэх Монгол Улсын төр болон хувийн хэвшлийн зээлдэгчдийн Олон Улсын ам.долларын санхүүжилттэй харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байна. Оюу толгой ХХК-ийн ашиг ажиллагаанд сөргөөр нөлөөлж, Монгол Улсын ногдол ашиг авах хугацааг хойшлоход бодитоор нөлөөлж буй энэхүү зээлийн хүүгийн зохистой түвшинг тус гэрээний 11.3(ё)-д зааснаар долоон жил тутамд авч хэлэлцэх боломжтой бөгөөд энэхуу хугацаа нь 2025 оны эцэст дуусгавар болохоос өмнө яаралтай хэлэлцэн бууруулах" гэж тусгажээ.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа