2023 оны төсөвт иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат салбарын ҮЭ-ийн холбоодын төлөөлөл УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужинтай уулзлаа.
Уулзалтад оролцсон МҮЭ-ийн төлөөллүүд Монгол улсын 2023 оны төсөвт иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах хамгаалах, бүх салбарт боловсон хүний дутагдал байгааг бодлогын хувьд засаж залруулах талаар байр сууриа солилцлоо.

Мөн УИХ-ын НББ-ын хорооны зүгээс иргэдийн саналыг “D-Parliament” цахим хуудсаар 10 сарын 17 хүртэл авч байгаа тул ҮЭ-ийн гишүүдийг холбогдох саналаа цахимаар өгч, нэгдсэн байр сууриа илэрхийлэх, ҮЭ-ийн гишүүдийн санал тусгагдсан эсэхийг холбогдох байнгын хороод, Засгийн газраас асууж ажиллах, улсын төсөв хэлэлцэгдэхэд хамтран ажиллах болно гэдгээ талууд илэрхийлсэн юм.
Холбоотой мэдээ
2024.09.13
2024.05.21
2024.05.20