Б.Энхбаяр: Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлагыг нь хүлээлгэх ёстой
УИХ-ын чуулганы /2022.07.05/ өдрийн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Согтууруулах ундаагаар бусдыг шахахыг хориглоно гэдэг хуулийн төсөлд байсан заалт. Үүнийг ажлын хэсэг хөндөөгүй. Шахахыг хориглоно гэдгийг хэвээр нь оруулж байгаа. Ажлын хэсэг юуг хөндсөн гэхээр төсөлд шахсан этгээд нь согтсон хүний гэм хорыг арилгана гэдэг заалт орж ирсэн. Тэгэхээр архи ууж байгаад тавьтаргүйтээд машин барьж яваад айлын машин мөргөчихлөө. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож машин мөргөсөн этгээд биш түүнд архи өгсөн хүн нь машины хохирлыг барагдуулах болж байгаа юм.
Манай улсад үйлдэгдэж байгаа санаатай хүн амины гэмт хэргийн 70-80 хувь нь согтуугаар үйлдэгдэж байгаа юм. Согтуугаар бусдад гэмт хэрэг үйлдсэн, хохирол учруулсан этгээд маань өөрөө тэр хохирлоо барагдуулах ёстой. Тэрнээс биш түүнд архи өгсөн хүн хохирлыг барагдуулна гэсэн хууль хууль зүйн хувьд алдаатай, гэм буруугийн зарчимд ч гэсэн. Бусдад халдаа хэрэглэж болохгүй гэж Үндсэн хуульд байгаа. Төсөл нь ингэж орж ирсэн. Үүнийг бид ажлын хэсэг дээр хууль зүйн хувьд зөвтгөж хасаж байгаа юм.
Холбоотой мэдээ
2024.12.14
2024.12.12
2024.12.11
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ