2022.07.06

Д.Сарангэрэл: Согтууруулах ундаагаар үйлчлэх насны доод хязгаарыг 19 нас болгох заалтыг дэмжихгүй

УИХ-ын чуулганы /2022.07.05/ өдрийн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Эмэгтэй хүн залуу хүн архинд донтох эрсдэл нь насанд хүрсэн бусад эрэгтэйчүүдийг бодвол илүүтэй байдаг. 21 наснаас архи согтууруулах ундаа хэрэглэхэд эцэг эх нь эмзэглэж байхад энэ насыг буулгаад 19 болгоно гэжээ. Ажлын хэсэг ингэж ажиллаад яах юм бэ. Цаашдаа бусад хуулийн төсөл дээр буруу сурталчилгаа гарах вий гэсэн үүднээс эмэгтэй гишүүд хэлэх ёстой.

Хоёрдугаарт, иргэд маань үүр цайтал архи, согтууруулах ундаа хэрэглэхийг шүүмжилж байгаа. Гэтэл хуулийн төслийн 17.2 дээр 11:00 цагаас 22:00 цаг, 14:00 өөс шөнийн 04:00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх гээд ийм заалт орж ирж байна. Үүр цайтал архидна гэж юу байдаг юм бэ. Яагаад ийм заалт оруулж ирж байгаа юм. Ард иргэд амгалан тайван байдлаа алдахаас гадна үүр цайтал ууж байгаа хүмүүс өөрийгөө хянах хяналтаа алдана. Ажлын хэсгийг үүн дээр ажиллах ёстой байсан гэж бодож байгаа юм. Энэ заалтыг бид нар дэмжих ёсгүй.