2021.04.06

Ж.Сүхбаатар: Хууль хэлэлцэх эсэх асуудалд гишүүд нухацтай хандах хэрэгтэй, “шуураад” өнгөрч болохгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,04,06/ хуралдлаа. Хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ажлын хэсгийг байгуулах тухай  хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хуулийн хэлэлцэх эсэх асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Шуураад өнгөрч болохгүй. Гишүүдэд тайван харах боломж олгох хэрэгтэй. Энэ бол дэгтэй холбоотой, үүнийг анхаарах хэрэгтэй. Ажлын хэсгийн ахлагчаар Ц.Мөнх-Оргил гишүүн орох нь зөв. Согтууруулах ундааны асуудлыг анхаарах хэрэгтэй.

Архидан согтууруулах ундааны хэрэглээг бууруулах талаар Засгийн газрын хөтөлбөрт оруулсан.Бизнес, эрүүл мэнд, аюулгүй байдал гээд бүх талаас нь харах ёстой. Ганц төрийн талаас харах хэрэггүй. Хүмүүс биднийг харж байгаа.Бид архидан согтуурахын эсрэг ярихаа багасгасан. Гадны орнуудад зарах борлуулах цэг дээр хязгаарлалт тавьсан. Шотоор зохицуулах нь буруу биш.10 хүний 5 нь байнга согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс гэж байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn