2021.03.30

Ж.Сүхбаатар: Согтууруулах ундаа зарахыг хориглох өдрийг цөөлөх боломжтой юу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж_ хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

"Нийгмийн захиалгаар орж ирж байгаа хуулийн төсөл юм. Намрын чуулганы үеэр эмэгтэй гишүүдийн бүлэг үүнийг онцолж байсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тусгай санг ажиллуулж Наркологийн төвийг бэхжүүлэх талаар санал гарган тусгуулсан.

Хуулийн төсөлд нарийвчлах зүйлс бий. 24 дүгээр зүйлд согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох өдрүүдийг заасан байна. Сар бүрийн эхний өдөр, 11 сар 26, Үндэсний эрх чөлөөний өдөр, сонгуулийн өдрүүд байна. Сонгуулийн өдрөөс бусад өдрүүдийг ингэж тоочих шаардлага бий юу?

2 литрээс илүү 0,33-аас бага савлаж болохгүй гэсэн нь зориулалттай юм байна. Зарим тохиолдолд 2,5-3 литр хэмжээтэй сувинер хэлбэрээр үйлдвэрлэн борлуулдаг. Үүнийг яах вэ?

3 жил импортлох зөвшөөрлийн ХХААХҮ-ийн сайд олгох юм байна. Хуучин авлигын хамгийн том түвшин нь үүнийг гэдэг байсан. Өмнө нь маш том авлигын асуудал архины зөвшөөрөл олголт дээр байсан. Энэ бол том бизнесийн харилцааг зохицуулах учраас хэрэглээ, бизнес, соёл талаас нь зохицуулах ёстой. Судалгаанууд 2019 оны тоо байна. Үүнийг сайн анхаараарай. "

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn