2021.03.30

Ц.Мөнхцэцэг: Олон улсын чиг хандлагын дагуу, уян хатан зохицуулалтыг хуульд оруулах нь зүйтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж_ хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

"ДЭМБ-ын судалгаагаар жилд 1 хүнд ногдох согтууруулах ундаа 8-9 литр бол ҮАБ-д эрсдэлтэй гэж тооцдог. 2016 онд Монголын 1 хүнд 1 жилд 8,7 литр байсан. Түүнээс хойш нилээд өссөн байх. Тиймээс архины хэрэглээг зохицуулах, хязгаарлалт хийх нь ОУ-ын чиг хандлага. АНУ, Европын холбоо зэрэг олон оронд зохицуулалт бий.

Хуулийн төсөлд ОУ-ын гол зохицуулалт орсон. Архины гол зохицуулалт бол татварын бодлого. Онцгой татвар ногдуулдаг. Дээр нь хүртээмжтэй байдлыг хязгаарладаг. Цагийн болон байршлын хязгаар тогтоодог. Хэрэглэгчид насны хязгаар тавтдаг нь түгээмэл жишиг. Зар сурталчилгааны хууль болон архины тухай бүтээгдэхүүний сурталчилгаа орсон реклам зэргийг хязгаарладаг. Тиймээс энэ хууль ОУ-ын чиг хандлага дагасан, хатуу зохицуулалтаас илүү зар сурталчилгаа, хэрэглээний байдалд хязгаар тавьсан зэрэг шинэлэг заалт оржээ.

Мөн Сангаар дамжуулаад нэгэнт архидах өвчинд нэрвэгдсэн, он удаан согтуурах донтой хүмүүст эмнэлэг, төрийн үйлчилгээг өргөжүүлэх, сэтгэц, наркологийн эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь зөв."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn