Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгууллаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.06) хуралдаанаар жлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах, тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулах танилцуулгыг С.Бямбацогт дарга танилцуулав.
Хууль зүйн байнгын хорооны даргын дээрх танилцуулцгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гиний 9 нь дэмжлээ.