2022.04.07

Н.Наранбаатар: Мод тарьсан иргэн, ААН-ийг урамшуулдаг систем рүү шилжих шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар "Ойн тухай" хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

  • Мод тарьсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг системтэй болох хэрэгтэй.
  • Уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг нэмэх шаардлагатай гэдгийг өмнө ч хэлж байсан.
  • Ойжуулахад дэмжлэгтэй "Хөх морь" төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, өргөжүүлэх хэрэгтэй байна.
  • Говийн бүс нутагт байгаа загийг түлш болгон хэрэглэж байгаа асуудалд хариуцлага нэмэх шаардлагатай.
  • Ашигт малтмалын лиценз олгохдоо ойн сав газарт газар олгохгүй байхыг анхааралдаа аваарай.
  • Төмөр замуудыг говийн бүс нутагт тавьж байгаа. Үүнийг дагасан хориг хашаа хийж, мод тарихад гол анхаарлаа хандуулаарай
  • Суулгац бэлтгэхэд онцгой анхаараарай.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийг малчид хамгаалдаг. Гэтэл тэднээс төрийн албан хаагчийн шалгалт авахад тэнцдэггүй. Үүнийг яаралтай шийдэх шаардлагатай.