2022.04.06

Ж.Батжаргал: Ойн нөхцөл байдлаа зөв тодорхойлж, түүнд тохирсон зөв менежментийг явуулах нь чухал

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,04,06/-ны өдрийн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Ойн асуудал дээр анхаарах хэд хэдэн зүйл бий.

1. Ойн менежментийн төлөвлөгөө чухал.Яаж зөв менежментээр ажиллах нь чухал. Үүнд хортон шавьж устгах, цэвэрлэгээ гэх мэт бүх асуудал орно.

2. Ойн агентлагийн даргын асуудлыг босоо томилгоотой болгох юм байна. Хөдөө орон нутгийн ажил хүндэрнэ шүү.Уг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 2017 онд шинэчилж батлахдаа орон нутгийн чадамжийг хангах бас дархлааг бий болгох үүднээс энэ боловсон хүчний томилгооны асуудлыг нэг хууль гаргахдаа бүгдийн булааж авдаг зүйлийг зогсоохоор үзэл баримтлалдаа оруулсан. Энэ зөрчилдөж байна гэж харлаа.

3. Бүсийн Ойн анги гэж байгааг мэргэжлийн мод үржүүлгийн тарьц, ургуулгийн газруудыг бий болгох чиглэлийн ажил зонхилох юм байна гэж харлаа. Гэтэл захиргааны тал давхцаж юм шиг ажиглагдаж байгаа учраас төр, хувийн хэвшлийн чаддаг хүмүүст нь хариуцуулах хэрэгтэй. Мод тарьж болно. Харин одоо зөв байршил, орчинг тодорхой болгох ёстой. Хэдий орчим хувь нь жимс жимсгэний мод тарих вэ, үүнийг дагаад амьжиргаа, эдийн засгийн асуудал шийдэгдэнэ. Мод бэлтгэлийн мэргэжлийн байгууллага гэсэн хэдэн дархан эрхтэй байгууллага байдаг. Энэ байгууллагуудад хяналт тавьж, сайн ажиллах хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn