О.Цогтгэрэл: Гэрээн дээрээ та нарыг текстийн алдаа гаргасан гэж үзэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн П.Цогтгэрэл: Энгийнээр үзэхэд хил дамнасан чөлөөт бүс байсныг дийн засгийн хамтын ажиллагааны бүс гэж статусын хувьд өөрчлөөд хоёр талд тус бүрт нь 900 га, нийлүүлээд 1800 га бүхий том зон үүсч байна гэж ойлгож байгаа. Энэ үед цаашдаа чөлөөт бүс хоёр улсын эрх ашиг яригдаж байхад тэнцвэр нь хэрхэн явагдах вэ? Хятадын талд бараа бүтээгдэхүүн ордог. Барилга байгууламж баригддаг, манайх болохоор нутгийн иргэд орж хятадын талаас бараа авдаг ийм харилцаа үүсээд эцсийн дүндээ манайд хожоогүй юм болчих вий. Энэ тэнцвэртэй хөгжлийг та бүхэн яаж харж байна вэ?
Өмнө нь бидэнд олон туршлага бий. Олон улстай чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулсан ч эцсийн дүндээ бидний гаргаж байгаа, авч байгаа зүйл экспорт, импортын харьцааг харахад эргээд яг өнөөдрийг хүртэл чөлөөт худалдааны хэлэлцээрээс хохиролтой явж байгаа.
Тэгэхээр эдийн засгийн хамтын ажиллагааны дундын бүсийн тэнцвэртэй хөгжлийг яаж харна гэж бодож байна вэ? Магадгүй энэ байдлаараа бид хохирч, хятад хожсон талын яриа л удахгүй гарах байх гэж би бодож байна.
Хоёрдугаарт, Монгол гэрээнд байгаа Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн координатын асуудал. Хойд талаараа Монгол Улсын хилтэй залгана. Урд талаараа хилээс 800 метрт байна гэсэн заалт гэрээн дээр явж байна лээ. Энэ чинь юу гэсэн үг юм бэ?
Ертөнцийн зүгээр хойд талаараа Монгол Улсын хилтэй залгана, урд талаараа хилээс 800 метр зайтай байна гэхээр нөгөө 900 га чинь хаанаа нийлээд байна? Үг текстийн алдаа яваад байна уу гэдэгт тайлбар өгөөч.
О.Цогтгэрэл гишүүний асуултад Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тодруулга авлаа.
Гэрээн дээрээ та нарыг текстийн алдаа гаргасан гэж үзээд байна. Тэгснээ гэрээг монгол, англи, хятад гурван хэлээр үйлдэнэ. Маргаан гарвал англи хэл дээрхийг баримтлана гэж байна. тэгтэл 3.1-т байгаа англи дээрээ бас ийм байна. Хойд талаараа Монгол Улсын хилтэй, урд талаараа 800 метр зайтай байна гэхээр чинь алдаа юм шиг.
Англи дээр байгаа эх чинь Хятадын талдаа ямар статусаар батлагддаг юм бэ? Энэ чинь алдаа юм бишүү?
Түүний тодруулгын хариуг Гаалийн Ерөнхий газрын төлөөлөгч өглөө.