2012.09.04
ҮХАА-н сайд Х.Баттулга ХААИС-д зочлов
ҮХАА-н сайд Х.Баттулга Хөдөө аж ахуйн их сургуулийн нээлтэд оролцож, тус сургуулиар өчигдөр зочилжээ. 2012-2013 оны хичээлийн жилд тус сургуулийн бүрэлдэхүүний 10 сургууль, харъяа тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, 10 гаруй үйлдвэрлэлийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1500 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 11,000 гаруй оюутан суралцаж байна. Эрдмийн баяр буюу хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр оюутнуудынхаа гаргасан хүнсний ногооны шинэ сортыг танилцуулсныг Х.Баттулга сайд ихэд талархан хүлээж авлаа. Сайд тус сургуулийн мянга мянган оюутан багш сурган хүмүүжүүлэгчдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж хэлсэн үгэндээ “Сургуулийн эрдэмтэн судлаачдийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд бид анхаарал тавих шаардлагатай байна. Хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэлийн салбар болохын хувьд онолын судалгаанаас илүүтэй үйлдвэрлэлд шууд нэвтрүүлэх судалгааг нэн тэргүүнд захиалан түүний үр дүнг богино хугацаанд малчин, тариаланчдын ашиг, орлогод нөлөөлж байгаагаар үнэлэх бүтээлүүд хэрэгтэй байгааг онцлон дурдъя” гэжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.