2012.08.20
Х.Баттулга: Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчилье
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнөө өглөө 10 цагт яамтайгаа танилцаж өмнө нь ажиллаж байсан Т.Бадамжунай сайдтай уулзаж ярилцаа. Н.Алтанхуягийн тэргүүлсэн “шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газарт ажиллах сайд нарын ажил хүлээлцэх дарааллын дагуу тус яаманд тамга хүлээлцэх ёслол ч болов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг болон албаны бусад хүмүүс хүрэлцэн очиж сайд нарын ажлыг хүлээлцүүлж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Хөдөө аж ахуйн яам их том бүтэцтэй, үйл ажиллагаа нь сүүлийн жилүүдэд нэлээд эрчимжсэн Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх яам. Энд ажиллахаар ирж байгаа гол зорилго маань Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчилье. Экспортын бүтээгдэхүүн өсч байгаа хэдий ч үүний бараг 90 хувь нь эрдэс баялаг байна. Тэгэхээр ганц хоёрхон бүтээгдэхүүн дээр тогтож байгаа энэ эдийн засаг түүхий эд авч байгаа тал татгалзах л юм бол тэр чигээрээ унана гэсэн үг.
Үүнийг өөрчилж, Эрдэнэт шиг 2-3 үйлдвэр барьж, гадаадын олон зах зээлтэй холбогдож байж манай эдийн засгийн хөгжил зөв тогтвортой болно. Ийм л зорилгоор Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллахаар ирлээ” хэмээн ярив.
УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга өнгөрсөн дөрвөн жилд ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан, УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.