Л.Гантөмөр: Сургуулийн байр, засвар биш хүүхэддээ анхаараарай
2012.09.03

Л.Гантөмөр: Сургуулийн байр, засвар биш хүүхэддээ анхаараарай

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нийслэлийн II дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тус сургуулийн хамт олон шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрт туссан "Зөв монгол хүн" шинэчлэл хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлцгээе" гэсэн уриаг сургуулийнхаа төв хаалган дээр томоор бичиж байршуулжээ. Сургуулийн захирал эрдмийн баяраа нээж хэлэхдээ "Энэ хичээлийн жилд бид 80 жилийн түүхэн хугацаанд хийсэн бүтээснээ үнэлж дүгнэж урамшуулсан сайхан жил өнгөрлөө. 2011-2012 оны хичээлийн жилд улс болоод дүүрэг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнд амжилттай оролцсон.

Цаашид Л.Гантөмөр сайдын хэлсэнчлэн байрны засвар, аж ахуйн ажлаас илүүтэй хүүхдээ анхаардаг болно" гэсэн юм. Хичээлийн жилийн босгон дээр Л.Гантөмөр сайдын дэмжлэг санаачилгаар тус сургуулийн номын сан, "Багш хөгжлийн төв"-ийг засварлаж орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжтэй болгосны зэрэгцээ утасгүй интернэтийн орчинтой болжээ. Сургуулийн багш, сурагчид ийнхүү суруулийн аль ч цэгээс хүссэн мэдээ мэдээллийг олж авах бүрэн боломжтой болсондоо баяртай байв. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хүүхэд багачуудад хичээлийн шинэ жилийн баяр хүргээд "Энэ удаагийн хичээлийн шинэ жилд бид цоо шинэ зорилт дэвшүүлж байгаа. Шинэ зорилт нь боловсролын салбарын 90 жилийн хөгжилд олж авсан амжилт, ололтыг бататгана. Цаашид багш нар та бүхэн байрны засвар, аж ахуйн ажлаас илүүтэй хүүхэддээ анхаарах шинэ систем рүү орно"гэсэн юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.