2012.06.13

Дэлхийд хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч эхэллээ

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан хүнсний бүтээгдэхүүний үнийн үзүүлэлтээс үзвэл энэ оны тавдугаар сард дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц буурчээ.  Энэ талаар НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Хосе Гразиано да Сильва мэдэгдэхдээ "Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш буурч байгаа тул энэ онд өлсгөлөн хүн амын тоо буурах төлөвтэй байна. Энэ онд улс орнууд элбэг ургац хураасан бөгөөд хүнсний нөөц нэмэгдсэнээр хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш буурч, энэ онд дэлхийн өлсгөлөн хүн амын тоо буурна" гэж тодорхойлжээ. Дэлхийн хэмжээнд өлсгөлөнтай байгаа 925 сая хүний 98 хувь нь хөгжиж буй оронд, түүний дөрөвний гурван хувь нь хөдөө нутагт амьдарч байгаа аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.