2021.07.06

О.Цогтгэрэл: Эрсдэлийг яаж залруулахаар төлөвлөж байгаа вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Яг одоо бидэнд өгч байгаа мэдээллээс харахаар макро үзүүлэлт сайн байна. Харин Микро эдийн засаг эсрэгээрээ явж байна.Тэгэхээр 2022-2023 онд огцом уналтын дараа огцом эдийн засаг сэргэнэ гээд байгаа гэтэл халамжид суурилсан эдийн засаг болох гээд байна. Энэ хүрээнд эрсдэлийг яаж залруулахаар төлөвлөж байгаа вэ? Иргэд, бизнес нь эдийн засагтаа оролцохгүйгээр хэдэн сар, бараг жил болж байхад макро эдийн засаг нь сангийн яамны мэдээллээр сайн гэж байгаа. Энэ бүтцийг өөрчлөх чиглэлд төлөвлөсөн ажил байгаа юу?            

Түүний асуултад ТББХ-ны дарга Ч.Хүрэлбаатар нар хариуллаа

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn