2020.11.13

Ц.Даваасүрэн: 2021 оны төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ нэгдсэн чуулган цахимаар хуралдаж байна. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуулаа:

Дотоодын нийт бүтээгдэхүүнийг бууруулах чиглэлээр ямар алхам хийх вэ? Өрийн дарамт тодорхой эдийн засгийн хүндрэлийг авчирч болзошгүй. Хямд үүсвэрээс санхүүжилэх талаар ярьж байсан. Дотоодын өндөр зардалтай бонд гаргаснаас, гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжийн талаар ямар судалгаа хийж байна вэ?

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Засгийн газар бол хямд эх үүсвэртэй зээлээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх бодлого барьж гэрээ хэлэлцлүүдийг хийсэн. Энэ нь төсвийн дэмжлэг хэлбэрээр хийгддэг. Нийт 3.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт дотор байгаа гадаадын зээл тусламжаар санхүүжигдэх 1.4 их наяд төгрөгийн эх үүсвэр бол хөнгөлөлттэй зээлээр санхүүжигдэхээр явж байна. Үүнийг цааш үргэлжлүүлэн хийнэ. Бонд гаргаснаар бондуудыг буцааж худалдан авах замаар өрийн зохицуулалт хийх стратегитэй байна. Үүнийг УИХ-аар батлуулсан хүрээндээ цаашид ажиллана.