2020.11.13

Х.Ганхуяг: ТЭЗҮ байхгүй төслүүдийг 2021 оны төсвөөс хасаж болох байсан уу?

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ нэгдсэн чуулган цахимаар хуралдаж байна. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг асуулт асуулаа:

Бид цар тахлыг дотооддоо алдчихлаа. ТЭЗҮ-гүй, зураггүй төсвүүдээ хасах боломж байсан эсэх. 40 гаруй Соёлын төвийн барилгууд байсан үүнийг хасах боломж байсан эсэх. Бидэнд эдийн засгийн нөөц хэр их үлдэж байна вэ?

Түүний асуултанд Төсвийн Байнгын Хорооны дарга Б.Жавхлан хариуллаа.

Засгийн газраас оруулж ирсэн төсөв дээр ялангуяа хөрөнгийн зардал зураг төсөв нь бэлэн биш хөрөнгө оруулалтыг оруулахгүй байх тал дээр судалж ажилласан. Боломжийнхоо хэрээр нийт 115 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалыг хойшлуулж, хассан.