2020.11.13
Б.Энх-Амгалан: Хүнсний хомсдол үүсэхээс хэрхэн сэргийлж байна вэ?
УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ нэгдсэн чуулган цахимаар хуралдаж байна. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асуулаа:
Цар тахлын үед ОХУ болон Европын орнуудаас импортоор хүнсний бараа бүтээгдэхүүн ихээр орж ирдэг. Харин одоо хойд хилээ хаачихлаа. Тэгэхээр хүнсний хомсдол үүсэхгүй байх нөхцөл байдлыг яаж бий болгох вэ?
Говь-Алтай аймгийн хэд хэдэн аймагт зуншлага муу байсан. Мал тарга тэвээрэг авч чадаагүй. Үүнийг цааш нь яаж зохицуулах вэ? Улсын нөөцийн мах бэлтгэл дээр ямар арга хэмжээ авах вэ? Өвс тэжээл бэлтгэх тал дээр хэчнээн төгрөг төсөвлөж байна вэ?
Түүний асуултанд ТБХ дарга Б.Жавхлан хариуллаа.
Ирэх оны өвлийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Засгийн газар оруулж ирсэн төсвийг нэмэгдүүлж баталсан. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд дээр 3 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн.
Хойноос орж ирж байгаа бараа эргэлт 15 орчим хувийг эзэлдэг. Төмөр замаар үлдсэн хувь нь орж ирдэг. Хил дээр машинуудыг бүтнээр нь оруулахгүйгээр толгойг нь солиод бараа ачсан чиргүүлийг нь манай том машины толгойгоор сольж зөөвөрлөн оруулж ирж байгаа.