2020.11.13
Г.Амартүвшин: Банкуудын зээлийн төлбөрийн хугацааг урт хугацаагаар сунгах боломжтой юу?
УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ нэгдсэн чуулган цахимаар хуралдаж байна. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин асуулт асуулаа:
Энэ оны 12-р сард банкуудын зээлийн төлбөрийг хойшлуулсан зохицуулалт дуусна. Үүнийг яаралтай сонгох талаар Монголбанк, Сангийн яам ажиллах хэрэгтэй байна. Сонгохдоо энэ горимыг 2021 оныг дуустал сунгахаар өөрчилөх хэрэгтэй байна. Учир нь өрхийн болон бизнесүүдийн зээлийн төлбөр хэцүү болох нь. Энэ асуудлыг яаралтай шийдэх тал дээр хариу өгнө үү?
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
Зээлийн зохицуулалттай асуудлуудыг Монголбанк, Санхүүгийн зохицуулалтын хороотой хамтарч ярилцъя. Дараа нь үр дүнг мэдэгдэнэ.