Ё.Баатарбилэг: Монгол залуусыг гадаадад боловсрол эзэмших боломжийг дэмжиж ажиллаарай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Нэр дэвшигчид маань шалгуур хангасан, туршлагатай хүмүүс байна гэж харж байна. Төр нийгмийн томоохон зүтгэлтнүүд орж ирж байна. Энхтүвшин, Мандахбилэг, Мөнхбаяр сайд асан гээд хашир туршлагатай хүмүүс байгаа болохоор дэмжиж байгаа. УИХ-аар элчин сайд нарын асуудал хэлэлцээд захиа даалгавар өгөөд явуулдаг.
Гадаад улсад сууж байгаа элчин сайд нар нь улс төржиж болохгүй. Мөн энэ олон нийтийн сүлжээнд байр суурь илэрхийлэх, улс төржих асуудал гарсан. Ашгүй тэдгээр хүмүүс нь татагдаж байх шиг байна. Тэр тусмаа элчин сайд нарт хувийн сошиал байх хэрэг байна уу? Гадны тусгай албадын хоол болох гээд байдаг.
Монгол улсын засгийн газраас 2100 оюутныг өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд сургая гэдэг зорилт тавьсан. Боловсролын салбарын хамтын ажиллагааг онцгой анхаарч ажиллаж өгөөрэй. Ялангуяа англи хэлтэй, герман улстай орнуудад суухаар нэр дэвшиж байгаа элчин сайд нар маань тухайн орондоо засгийн газар хоорондын гэх ч юм уу Монгол оюутнуудыг тэтгэлгээр сургах боломжийг нээж ажиллаарай.
Холбоотой мэдээ
2024.01.16
2023.05.26
2023.05.23
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ