2019.11.08

Л.Болд: Элчин сайдуудын ажлыг дүгнэж хариуцлага тооцдог тогтолцоотой болох хэрэгтэй

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх  тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд 

Мэргэжлийн дипломат 4 улс төрийн туршлагыг харж 2 хүн нийт 6 хүн орж ирж байгаа дэмжиж байна. Монгол улсын их хурлаас томилоод 4 жил болгосон хүмүүсийг бид эгүүлэн татаад дараагийн хүмүүсийг томилох гэж байна. 

Гэтэл нэг ч хүн байхгүй юу хийсэн бүтээснээ тайлагнадаггүй энийг тодорхой болгомоор байна. Энэ асуудал дээр Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй хамтран санал оруулахад бэлэн байна. Энхийг сахиулахынхаа дайчдын нөхөн төлбөрийг хүртэл авч чадахаа байсан. Юу гэсэн үг вэ? Энэ ажлыг унагаасан хүн ямар ч тайлбар хариуцлага байхгүй. 

Ажлыг нь дүгнэж шагнахыг нь шагнаж, хөөж явуулахыг нь явуулдаг байх төрийн ийм тогтолцоо руу орох хэрэгтэй.