С.Эрдэнэ: Элчин сайд гэдэг хүн эрх ямба эдлэх гэж яваагүй шүү
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
Монгол улсын гадаад нэр хүндийн асуудал хүнд байна. ОХУ-д Монгол Улсыг төлөөлж сууна гэдэг амар ажил биш. Европын холбооны бүх хориотой үйл явдлын сүлжээ нь Москва болсон. Европтой харилцах гол гарц болсон энэ улсад ажиллах манай Элчин сайд хариуцлагатай байх ёстой.
Мансууруулах бодис, тамхи, хууль бус барааг нааш, цааш нь зөөдөг ажил газар авсан. Өнөөдөр томилогдох гэж байгаа Элчин сайдууд улс орныхоо нэр хүндийг бодож ажиллаарай. Оросод асуудал их бий шүү. Элчин сайд гэдэг хүн эрх ямба эдлэх гэж явж байгаа биш шүү.
Холбоотой мэдээ
2021.01.28
2021.01.19
2020.07.08
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ