Ц.Гарамжав: Та бүхэн маань улсынхаа нэр хүндээ сэвтээхгүй байхад анхаараарай
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
Нэлээд өндөр хөгжилтэй улсуудын элчин сайд нар томилогдож байна. Элчин сайдууд бол Монгол Улсынхаа соёл, өвийг төлөөлдөг хүмүүс. Сүүлийн үед томилогдож очсон дипломатуудын талаар асуудал үүсч байгаа. Иймээс та бүхэн маань улсынхаа нэр хүндээ сэвтээхгүй байхад анхаараарай.
Мөн гадны улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн асуудалд анхаараарай. Швед улс өндөр хөгжилтэй улс. Эрчим хүч, ХАА-н чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Нэр дэвшигчийн хувьд Швед улсын талаар хэр судалгаа хийв.
Мөн манай улсын олон иргэн эрүүл мэндийн чиглэлээр Польш улсад ажиллаж, амьдардаг. Чадварлаг хүний нөөцүүдээ дэмжих чиглэлд анхаарч ажиллаарай. Зарим Элчин сайд иргэдээ тоож хүлээж авч уулздаггүй талаар гомдол надад их ирсэн шүү. Та бүхэн ямар үүрэгтэй томилогдож байгаагаа сайтар бодолцож иргэдтэйгээ ойр ажиллаарай.
Холбоотой мэдээ
2020.05.19
2020.05.14
2020.05.08
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ